Энэтхэгийн Бихар мужид согтууруулах ундаа худалдаалахыг бүрэн хориглосон байна. “Бихарт нийгмийн байдлыг өөрчлөх цаг нь нэгэнт болсон. Согтууруулах ундаа худалдаалах нэг ч зөвшөөрөл шинээр олгохгүй” гэж тус мужийн Ерөнхий сайд Нитиш Кумар мэдэгджээ. Өмнө нь Бахир мужид дотоодод үйлдвэрлэсэн согтууруулах ундааг худалдаалахыг хориглосон байсан бол өчигдөр гаргасан шийдвэрийн дагуу импортын архийг мөн адил худалдаалахыг хориглосон байна. Бихараас гадна Гужарат, Нагаленд, Манипур мужид мөн согтууруулах ундааг хориглосон аж.
