Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд англи хэлний үнэ төлбөргүй сургалтанд хамрагдлаа

2016 оны 04-р сарын 06 өдөр, 18 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс“Эду Линк” боловсролын төвтэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан анхан шатны англи хэлний сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллаж байгаа “Эду Линк” боловсролын төвийн хамт олонд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс талархал илэрхийллээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх