Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

2016 оны 04-р сарын 06 өдөр, 18 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж болохоор, харин  бусад сайд нарыг гаднаас томилохоор заасан юм.  Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Хэрэв хуулийг баталбал 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдах Засгийн газраас эхлэн мөрдөх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх