Брюссельд халдлага үйлдсэн этгээд Европын парламентад ажиллаж байжээ

2016 оны 04-р сарын 07 өдөр, 10 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Брюссельд халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг нь Европын парламентын байранд цэвэрлэгч хийж байсан гэдгийг албаны хүмүүс мэдэгджээ. Уг этгээд 2009 болон 2010 онд манайд сарын хугацаатай ажилласан гэж Европын парламент мэдэгдсэн боловч түүний хэн болохыг тодруулан дурдаагүй байна. Гэхдээ эх сурвалжууд энэ хүнийг Брюсселийн нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэлсэн этгээдүүдийн нэг болох Нажим Лачраоуи мөн гэж таамаглаж байна. Брюсселийн нисэх онгоцны буудал болон метроны буудалд “Лалын улс” бүлэглэлийн үйлдсэн халдлагын улмаас 32 хүн амиа алдсан билээ. 11 дүгээр сард Парист болсон халдлагад сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж буй Лачраоуи гэгч этгээд бол Завентем нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэлсэн этгээдүүдийн нэг юм. Европын парламентын мэдэгдсэнээр, цэвэрлэгээ үйлчилгээний компани энэ мэдээллийг өгсөн бөгөөд тухайн үед Лачраоуи нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх