“Боко Харам”-ынханд барьцаалагдсан 2000 хүнийг суллажээ

2016 оны 04-р сарын 07 өдөр, 10 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Камерун, Чад, Нигерийн хилийн орчим байрлаж байсан “Боко Харам” бүлэглэлийн террористуудыг устгах ажиллагааны явцад тус бүлэглэлийн 300 гишүүнийг баривчилж, наад зах нь 2000 хүнийг сулласан гэж Камерун мэдэгдэв. Нигери, Чад, Нигер болон Камеруны гэсэн дөрвөн улсын 1000 орчим цэрэг уг ажиллагаанд оролцож, Нигери дэх Валасах бүсээс Камеруны Мора дахь баазад буцаж ирсэн байна. Нигерийн хэдэн зуун дүрвэгсдийг Камерун дахь Минавао дүрвэгсдийн хуаран руу шилжүүлжээ. Өнгөрсөн 12 дугаар сараас дээрх цэргийн ажиллагааг эхлүүлж дүрвэгсэд болон орон гэргүй болсон хүмүүст тусламж үзүүлэх хүмүүнлэгийн 1000 гаруй ажилтныг Камерун руу илгээжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх