Хонконгийн алдарт жүжигчин, тулааны урлагийн мастер Жеки Чан өнөөдөр 62 нас хүрч байна. Тэрээр 1954 оны энэ өдөр мэндэлжээ. “Enter the Dragon” хэмээх дэлгэцийн уран бүтээлд шоронгийн танхай этгээдийн дүрийг бүтээж анх дэлгэцэнд гарч байсан тэрээр өнгөрсөн жилийн төрсөн өдрийн баяраараа Бээжин хотноо “Хүн бүхэн хайрлуулах эрхтэй” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийж байсан юм.
Энэхүү тоглолтод Хятад, Япон, Өмнөд Солонгосын уран бүтээлчид оролцож, олсон орлогоо иргэний дайн болон хэт даврагчдын золиос болоод буй Сири, Иракийн хүүхдүүдэд хандивлаж, жаргалтай нэг өдрийг бэлэглэж байв.
