Финландын харилцаа холбооны “Nokia” компани тус улс дахь ажлын байрны тоог 2018 он гэхэд 1300-гаар цомхотгоно гэж мэдэгджээ. Тус компани хамтын хэлэлцээ эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэлдээ дурдсан байна. “Nokia” компанийн Финланд дахь ажилтнуудын тоо өнгөрсөн оны эцсийн байдлаар 6700 байжээ. Компанийн өөрчлөн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд бусад улс орнууд дахь үйлдвэрүүдийн ажилчдын тоог цомхотгох арга хэмжээ авч байна гэж “Nokia” мэдэгдсэн бөгөөд бусад улс орнууд дахь үйлдвэрүүдээсээ хэчнээн хүнийг цомхотгох гэж байгаагаа компанийн удирдлага дурдаагүй байна.
“Nokia” компани ажилчдаа цомхотгоно
2016 оны 04-р сарын 07 өдөр, 11 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
