Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбарын зардал сүүлийн 4 жилд анх удаа дунджаар 1 хувийн өсөлттэй гарчээ. Харин эдгээр нийт зардлын 10 хувийг л зарцуулахад, дэлхий дээр өлсгөлөн ядуурлыг эцэс болгох тогтвортой хөгжлийн зорилт биеллээ олох бүрэн боломж бий гэж Стокгольмийн Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэн тооцоолжээ.
2015 онд дэлхийн улс орнууд цэрэг, батлан хамгаалахын салбартаа нийт 1,7 их наяд америк долларыг зарцуулсан байна. Энэ зардлын хамгийн их буюу 2,4 хувийг АНУ 596 тэрбум доллар гэсэн дүнгээр бүрдүүлжээ. Хятад улс 215 тэрбум долларыг батлан хамгаалах зардалдаа зарцуулснаар Америкийн араас удаалсан бол Саудын Араб, ОХУ, Их Британи зэрэг улс үүний араас айргийн 5-д жагссан байна.
Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2,3 хувь нь ийнхүү улс орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын зардалд зориулагдаж байгаа бол дээрх 2,3 хувьд багтсан хөрөнгийн ердөө 10 хувиар дэлхий дээрх өлсгөлөн, ядууралд цэг тавих хөрөнгийн санг бүрдүүлэх боломжтой гэж Стокгольмийн судлаачид хэлж байна.
НҮБ-ын тооцоо судалгаанаас иш татвал, одоогоор 800 сая орчим хүн туйлын ядуу аж төрж, өлсгөлөнд нэрвэгдсэн байна. Эдгээр хүмүүсийг өлсгөлөн, ядуурлаас гаргах, мөн дэлхийн хүн амын сайн сайхны төлөө зарцуулж болох хэчнээн их хөрөнгө улс орнуудын цэрэг батлан хамгаалахын зардалд зориулагдаж байгааг харуулахыг Стокгольмийн энх тайвны судалгааны олон улсын хүрээлэн зорьжээ.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
