МУГТ С.Батцэцэг дэлхийн чансааг тэргүүлж байна

2016 оны 04-р сарын 07 өдөр, 17 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

UWW-аас Дэлхийн чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын шинэчилсэн чансааг гаргажээ. Уг чансаанд Монголын 10 бүсгүй багтсан байна. Манай шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр ирээд байгаа энэ оны Европын аварга Финландын тамирчин П.Олли 60 кг-ийн чансааг тэргүүлж байгаа бол 63 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг нэг, Латвийн А.Григорьева гуравдугаарт бичигджээ. Харин 60 кг-д Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга С.Цэрэнчимэд дөрөвдүгээрт бичигдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх