Түрээсийн орон сууцны сугалааны товыг энэ сарын 10-нд зарлана

2016 оны 04-р сарын 08 өдөр, 09 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Буянт-Ухаа 2 хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авсан бөгөөд тус журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болжээ. Тодруулбал, ШӨХТГ, Барилга Хот Байгуулалтын Яам, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шударга байлгах зорилгоор байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм байна. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар нийт 4,000 орчим иргэн хандсанаас 2,262 иргэн бүртгэлд хамрагджээ. Сугалааны товыг энэ сарын 10-нд зарлах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх