Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Улаанбурхан, Томуу, томуу төст өвчний талаарх мэдээллийг сонслоо.
Хуралдаанд асуудлыг Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцууллаа.
2010-2014 онуудад Монгол Улсад Улаанбурханы өвчлөл бүртгэгдээгүй тул 2015 оны 03 дугаар сард Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Улаанбурхан өвчнийг тууштай бууруулсан” гэсэн батламжийг авч байсан. Гэвч 2015 оны 03 сарын 18-нд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Улаанбурханы анхны тохиолдол мэдээлэгдсэн. Тус өвчин нь БНХАУ, ОХУ болон дэлхийн 110 гаруй оронд бүртгэгдээд байна. Өвчлөлийн шалтгаан нь БНХАУ, ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирснээс гадна дархлаажуулалтад хамрагдаагүй, дархлаа нь суларсан хүмүүсийн бүлэг бий болсонтой шууд холбоотой гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 2015 оны 05 дугаар сарын сүүлээс 6 сартайгаас 6 нас хүртэлх 156322 хүүхдийг Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд хамруулсны дараа өвчлөл буурч эхэлсэн. Харин 2016 оны 02 дугаар сараас 15-29 насны оюутан залуучуудын дунд өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг уртасгах, Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгийг шийдвэрлэж орчин үеийн идэвхтэй халдваргүйжүүлэлтийн бодисыг нийслэлийн харъяа ЭМБ-уудад хуваарилжээ. Голомтын идэвхтэй хэсэгт багтаж буй их, дээд сургууль, ЕБС-ийн ахлах анги, албан байгууллагын 27331 иргэнийг вакцинжуулсан байна. Цаашид 2016 оны 05 дугаар сараас эхлэн 18-30 насны иргэдийг Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.Хуралдааны үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх иргэдийн тоо буурахгүй, өвчлөгчдийн нас залуужиж 13-14 насны өсвөр насны хүүхдүүд халдвар авах нь нэмэгдэж байгаа талаар нэмэлт мэдээлэл өглөө.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар мэдээллийн дагуу дархалт ихтэй байгаа өвчний тархалтыг бууруулах асуудлаар онцгой анхаарч, бэлгийн замын халдварт өвчний асуудлаар тусгай арга хэмжээ авч холбогдох газруудтай хамтран ажиллах үүргийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
