Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Захиргаа, хуулийн хэлтсээс МУЗГ –ын 2013 оны 133 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1146 дугаар захирамжаар батлагдсан журмын дагуу “Ажлаа тайлагнах арга зүй” үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь хэлтэс, албад өөрийн үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн тайлагнах арга зүйд суралцуулах, ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.
Сургалтанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх 29 хэлтэс албадын дарга, ахлах мэргэжилтэн, мэдээ, тайлан хариуцсан ажилтан зэрэг нийт 80 гаруй хүн оролцлоо.
Энэхүү сургалтанд Нийгмийн халамж, үйлчилгээний төвийн дарга Б.Бадамсүрэн ,Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг нар зөвлөгөө өгч, үйл ажиллагааны үр дүнгийн тайланг танилцууллаа. Мөн Захиргаа, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд Төсвийн шууд захирагчийн Үр дүнгийн гэрээний биелэлт, хэлтсийн үйл ажиллагааны үр дүнг тайлагнаж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх арга зам, нийтлэг гаргадаг алдаа дутагдал, түүнийг залруулах арга замын талаар хичээл зааснаас гадна дүүргийн архивын нэгжтэй танилцуулан зөвлөгөө өгч ажиллалаа.






“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
