Та зуслангийн газар эзэмшдэг бол түүнийгээ өмчлөлийн эрхээр сольж болно. Харин зуслангийн газрыг шинээр олгох асуудал энд яригдаагүй гэдгийг сануулъя.
Зуслангийн газрын эзэмших эрхээ өмчлөх эрх болгон баталгаажуулахын тулд есдүгээр сарын 15-наас өмнө харьяа дүүргийнхээ Өмч харилцааны газарт бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв өөрийн биеэр очиж, цаасаар материалаа бүрдүүлэх боломжгүй бол www.Land.ulaanbaatar.mn сайтад нэвтэрч, цахимаар бүртгүүлж болно. Хүсэлт гаргах иргэн нь www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан зуслангийн газраа өмчлөх өргөдлөө гаргана. Ингээд системд иргэд өөрийн болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой эсэх, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт хүлээн авна. Тухайн шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм.
Энд сануулахад, өмнө нь нийслэлээс зарласан 52 байршилд газар өмчлөхөөр цахим сайтад хандаж, бүртгүүлсэн иргэд дахин мэдээллээ оруулах шаардлагагүй. Гэхдээ яаж нэвтэрч орох эсэхээ мэдэхгүй, нууц кодоо мартсан бол и мэйл хаяг болон утсанд ирсэн зурвасаа эргэн санаарай.Албаныхны мэдээлж буйгаар нийт 40 мянга орчим өрх зуслангийн газарт, суурьшиж амьдардаг. Сүхбаатар дүүрэг – 17, Чингэлтэй дүүрэг – 9 зуслангийн ам бий. Ам бүрд газрын ерөнхий төлөвлөгөө хийж баталсан. Нийт 40 мянга 059 гэр бүлийн хэрэгцээний газраас 21 мянга 483 нэгж талбарыг нь өмчлөх боломжгүй гэж нийслэлийн удирдлагууд тооцжээ. Харин Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байрлах зуслангийн ам, газруудыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд орж, батлагдсаны дараа газрыг нь иргэдэд өмчлөх юм байна.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
