Умардын тагнуулч хурандаа Өмнөдөд зугтан гарчээ

2016 оны 04-р сарын 11 өдөр, 13 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Умард Солонгосын тагнуулын газрын өндөр албан тушаалын ажилтан өнгөрсөн онд Өмнөд Солонгос руу зугтан гарсан тухай Ёнхап агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ. “Нэрийг нь нууцалсан хурандаа өнгөрсөн онд Өмнөдөд ирсэн. Тэрбээр Умард Солонгосын Тагнуулын ерөнхий газарт Өмнөд Солонгост хорлон сүйтгэх ажиллагаа явуулах ажлыг хариуцдаг байсан” гэж эх сурвалж ярьсан байна. Түүний хэлснээр, Умард Солонгосын тагнуулын газрын хурандаа цол нь тус улсын Зэвсэгт хүчний дэслэгч генерал цолтой дүйцдэг байна. Тиймээс энэ нь Умард Солонгосын генерал Өмнөд рүү зугтан гарсан анхны тохиолдол болж байгаа аж. Түүнчлэн Хятад дахь солонгос хоолны газарт ажиллаж байсан Умардын 13 иргэн Өмнөд Солонгос руу зугтан гарсан тухай Сөүлийн хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх