Туркууд хилийнхээ дагуу 911 км бетонон хана босгож байна

2016 оны 04-р сарын 11 өдөр, 14 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сиритэй залгаа хилийн дагуу барьж буй бетонон хананы гуравны нэг нь бэлэн болсон тухай Туркийн Аюулаас хамгаалах хүчний байгууллагын эх сурвалж мэдэгджээ. 911 км урт хана барихаар төлөвлөөд байгаагийн 300 км-ийг нь барьж дуусгаад байна. Туркийн Дотоод хэргийн яам уг ханыг барихад зарцуулах 250 сая орчим турк лирийг хил орчмын Сирнак, Мардин, Шанлыурфа, Килис, Газиантеп, Хатай мужуудад олгосон бөгөөд одоогийн байдлаар Шанлыурфа болон Хатай мужийн нутаг дэвсгэрт босгож буй хана бэлэн болжээ. Хоёр метр өргөн, гурван метр өндөр, долоон тонн жинтэй блокоор хана босгох ажил ирэх жил гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хилийн дагуу өргөстэй торон хашаа барихаар төлөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх