ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АБНТБТ-ӨӨС “АЖИЛ ХЭРЭГЧ ХҮНИЙ БАРИМТЛАХ 10 ЗАРЧИМ”-ЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Та өөрийгөө хэр ажил хэрэгч гэж боддог вэ?
1.Ямар ч жижиг зүйлд хариуцлагатай ханд.
Ажлаас хоцрох нь үргэлж ажилд садаа болдог бөгөөд хариуцлагагүй, найдваргүй этгээд болохыг чинь гэрчилдэг. Гэнэт ажил гараад хоцрохоор бол ажил руугаа утасдан мэдэгдэж бай.
2.Хов жив бүү ярь.
Хувийн асуудлаа нууцалдгийн адил албаны нууцыг ч хадгалах нь таны үүрэг. Хамт ажиллагсдынхаа хувийн амьдралын талаар сонссон бол цааш нь дамжуулж бүү ярь.
3.Сайхан сэтгэлтэй, эелдэг бай.
Хүмүүс танд дургүйцлээ илэрхийлж муухай ааш гаргавал тэднийг ойлгохыг хичээж аль болох эелдэг найрсаг бай.Бид янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй тулгардаг. Өөдрөг, сайхан сэтгэлтэй, эелдэг хүмүүс илүү амжилтанд хүрдэг юм.
4.Зөвхөн өөрийгээ биш бусдыг ч хүндэл.
Бусдын саналыг хүндэтгэ. Үзэл бодлыг нь зөв ойлгохыг хичээ. Хамт ажиллагсад болон даргынхаа шүүмж зөвлөгөөг сонс. Шүүмжлэхэд нь бүү бухимд. Танд бусдын туршлага зөвлөгөө асар үнэтэй.
5.Зохистой хувцасла.
Хамт олныхоо дунд байхдаа бусдыг яаж хувцасласныг хар, үлгэр ав. Тэгэхдээ яг дуурайх хэрэггүй. Гүйцэтгэж буй ажилдаа тохируулан хувцаслах нь хамгийн зөв.
6.Үгээ цэгнэ.
Санаагаа бичгээр болон амаар ойлгомжтой, товч бөгөөд тодорхой илэрхийлж бай. Элдэв гаж үг хэллэг ямар ч үед бүү хэрэглэ. Үүнийг амьдралынхаа нэг зайлшгүй дүрэм болго.
7.Бусдад сэтгэлээсээ ханд.
Бусдад санаа тавьж, сэтгэл харамгүй тусалж дэмж.
8.Үргэлж инээмсэглэж бай.
Ажил хэргийн харилцаа хүнд үргэлж баяр баясгалан авчирдаг гэвэл ташаа ойлголт. Гэхдээ таны эрхэлж буй ажил танд сэтгэл ханамж авчрах ёстой.
9.Бусдыг анхааран сонсож, мөн өөрийгээ сонсгож чаддаг бай.
Хамт олон доторх харьцаа 2 талтай байх ёстой. Ийм тохиолдолд л ажил үр дүнд хүрнэ. Харилцан ярьж байгаа хүнээ анхааралтай сонсч, өөрөө ч ярьж чаддаг бай. Харилцан ярихыг хичээ. Харилцан ярьж, зөвлөлдөж байж зөв шийдвэрт хүрнэ.
10.Ажлаа бүү умарт.
Юуны өмнө та ажилтан, таныг хөдөлмөрийн чинь үр дүнгээр үнэлнэ гэдгийг ойлго. Мэдлэг боловсролоо дээшлүүл. “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг” гэдэг үгийг санаж яв.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
