1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр дөнгөж 27 настай байсан Юрий Гагарин Восток-1 хөлгөөр дэлхийг тойрсон анхны хүн юм. Тэрээр эх дэлхийг 27,400 км цагийн хурдтай, 108 минутын хугацаанд тойроод ирсэн бөгөөд эргэн газардахдаа Зөвлөлт холбоот улсын үндэсний баатар төдийгүй, дэлхий дахины бахархал болсон билээ.
Ю.Гагарин сансарт анх ниссэн гэдгээс гадна дэлхийн тойрог замыг анх удаа тойрсон гэдэг амжилтыг бас эзэмшдэг. Мөн сансрын нисэгчдийг бэлтгэх “Оддын хотхон”-ыг түүний нэрэмжит болгосон байна.Энэ өдрийг 2011 онд НҮБ-аас “Олон улсын сансрын нисэгчдийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 15 цагаас Төмөр замын Соёлын ордонд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд болон хоёр улсын баатар, сансарын нисэгч Ж.Гүррагчаа нар оролцох юм
