ХАН-УУЛ ДҮҮРЭГТ “ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН ТООЛЛОГО” ЯВАГДАЖ БАЙНА

2016 оны 04-р сарын 12 өдөр, 14 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аж үйлдвэрийн яамнаас анх удаа “Үйлдвэрийн улсын тооллого”-ыг явуулж байна. Энэхүү тооллого нь:

· Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахим мэдээллийн сангаар

дамжуулан олон нийтэд сурталчлах, нэгдсэн мэдээллээр хангах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх;

· Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит мэдээлэл, үр дүнд

суурилан зохион байгуулах /Гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаа, олон улсын арга хэмжээнд хамруулах гэх мэт/;

· Төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг худалдан

авалтанд нийлүүлэх боломжтой дотоодын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний мэдээллээр хангах;

· Аж үйлдвэрийн дэд салбаруудын чадавхийг тооцоолон гаргаж, гадаадад

экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг тодорхойлох;

· Үйлдвэрлэлийн өнөөгийн болон ирэх жилүүдийн хэмжээг тодорхойлж,

дүн шинжилгээг хийх, макро эдийн засгийн тооцоог боловсруулах;

· Үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих замаар тээвэр, логистикийн нэгдсэн

сүлжээг бий болгох, кластеруудыг тодорхойлох зэрэгт бодлого боловсруулагчдыг нэгдсэн мэдээллээр хангах зорилготой юм.

Үйлдвэрлэл эрхлэгч та бүхэн http://industry.mi.gov.mn/ хаягаар орж бүртгэлтэй холбоотой мэдээлэл, гарын авлагатай танилцаж, “Үйлдвэр эрхлэгчийг шинээр бүртгэх” холбоосоор орж бүртгүүлэн, тооллогод хамрагдана уу.

Аж үйлдвэрийн цахим мэдээллийн санд бүртгүүлэхэд:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

2. 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан;

3. 2015 онд үйлдвэрлэсэн болон ирэх 5 жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээ;

4. Компани болон бүтээгдэхүүний танилцуулга /лого, зураг, бичвэр/ зэрэг мэдээлэл шаардлагатай.

АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЛБАРИЙН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН САН / ААН-ийн хэрэглэгчийн гарын авлага/ энд дарж үзнэ үү

ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН ТООЛЛОГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЖЛЫН ХЭСЭГ.

Утас: 99160275, 99918798

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх