Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2016 оны 04-р сарын 12 өдөр, 16 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг дүүргийн нутаг дэсвгэрийн хэмжээнд 2016 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна.
Хариуцсан хороо нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон авто зам, ногоон байгууламж, далан, гуу жалга, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын цэвэрлэгээнд хяналт тавьж бүх нийтийг өргөнөөр оролцуулахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Энэ үеэр нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээний ажилд хуваарийн дагуу их, дээд сургуулиудын оюутан, ерөнхий боловсролын сургуулийн Ахлах ангийн сурагчид, хог хаягдал ихээр үүсдэг цэгүүдэд ажилгүй иргэдийг урамшуулал олгон хамруулах юм.
Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд оролцоогүй аж ахуйн нэгж байгууллагад хариуцлага тооцох юм байна. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх