Испанид “Зика” халдварын 88 тохиолдол бүртгэгджээ

2016 оны 04-р сарын 12 өдөр, 17 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Испани улсад одоогийн байдлаар  “Зика” вирусийн халдвар авсан 88 тохиолдол бүртгэгдсэний 11 нь жирэмсэн эмэгтэйчүүд байна хэмээн тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам мэдээлжээ. Вирусийн халдвар ихээр тархсан орнуудад зорчсон хүмүүсээс халдварын ихэнх тохиолдол үүдэлтэй аж. Шинээр төрсөн хүүхдүүд микроцефаль буюу ургийн төрөлхийн гажиг болон өөр бусад мэдрэлийн өөрчлөлтүүдэд өртөж болзошгүй гэсэн болгоомжлол байсаар байна. “Зика” вирусийн тохиолдол бүртгэгдэхээс өмнө Испани улс сонор сэрэмжтэй байх талаарх зөвлөмжийг хоёрдугаар сард гаргасан ба  “Aedes Aegypti” төрлийн шумуулаар дамжих, халуун хумхаа болон өөр бусад өвчнөөр дамжин халдварлахаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргасан байна. Энэ төлөвлөгөөнд халдварын голомтот бүсээс ирж буй жирэмсэн эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй хүмүүстэй 28 хоногийн хугацаанд хамгаалалтгүйгээр бэлгийн харилцаанд орохгүй байхыг зөвлөсөн байна. Дурдсан хугацаанд  цусаа хандивлахгүй байхыг мөн зөвлөжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх