Оросын иргэд маргааш Путинтэй шууд холбогдоно

2016 оны 04-р сарын 13 өдөр, 10 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Оросын иргэд уламжлал ёсоор энэ сарын 14-нд буюу маргаашийн пүрэв гарагт Путинтэй шууд холбогдох бөгөөд Москвагийн цагаар 12 цагт эхлэх нэвтрүүлгийг “Первый”, “Россия 1”, “Россия 24” телевизийн сувгууд болон “Маяк”, “Вести FM”, “Радио России” радио станцууд шууд дамжуулах аж. ОХУ-ын иргэд улсын төрийн тэргүүн Владимир Путинтэй шууд холбогдон нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэх боломжуудын талаар асуун лавлаж, мөн цаг үеийн тулгамдсан асуудлуудаар тавьсан асуултдаа хариулт авна. “Владимир Путинтай шууд холбогдох шугам” нэвтрүүлгийн студид улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд, шуугиан тарьсан телевизийн нэвтрүүлгүүдэд оролцогчдыг урьжээ. Тэдний хувьд Путин биечлэн хандаж асуулт тавих боломжтой. Түүнээс гадна, Оросын янз бүрийн бүс нутгийн оршин суугчид нэвтрүүлэгт шууд холбогдон, төрийн тэргүүнд хандах боломж олгохын тулд хөдөлгөөнт студиудыг ажиллуулах аж. “Владимир Путинтай шууд холбогдох шугам” нэвтрүүлгийн явцад гарсан санаа оноог Ерөнхийлөгч өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлдэг бөгөөд энэ нэвтрүүлэг бол “дэлхийд хамгийн шилдэгт тооцогдох олон нийтийн санал асуулга” юм гэж Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх