Шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо

2016 оны 04-р сарын 13 өдөр, 10 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Швейцарь улсын мөнгөн тэмдэгтүүдээс хуурамчаар хэвлэгдэж түгээмэл тархсан нь 50-тын дэвсгэрт учраас  өнгөрсөн лхагва гарагт Швейцарийн банкнуудаас 52 ам.доллартай тэнцэх шинэ 50-тын дэвсгэртийг гүйлгээнд оруулжээ. Шинэ дэвсгэрт нь 15 нууцлалын систем дохиотой учир хуурамчаар үйлдэх магадлал бараг үгүй болсон гэж албаныхан тайлбарлажээ. Тус улс хамгийн сүүлд 20 жилийн өмнө мөнгөн дэвсгэртээ өөрчилж байсан бөгөөд удахгүй 20-тын шинэ дэвсгэрт эргэлтэд оруулах гэнэ. Хуучин дэвсгэртүүдийг халах бодлого баримтлан 10, 100, 200, 1000-тын дэвсгэртийг шинээр хэвлэж 2019 он гэхэд бүрмөсөн хэрэгжиж дуусах аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх