Амстердамын нисэх онгоцны буудалд 3 хүнийг баривчилжээ

2016 оны 04-р сарын 13 өдөр, 11 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нидерландын нийслэл Амстердам хотын нисэх онгоцны буудалд гурван хүнийг баривчилсан тухай тус улсын радио телевизийн корпораци мэдээлжээ. Лхагва гарагт шилжих шөнө нисэх онгоцны буудлын аюулгүй байдал алдагдсантай холбоотойгоор  цуврал баривчилгаа явуулсан байна. Эхний хүнийг орон нутгийн цагаар 21 цаг 30 минутад “Схипхол-Плаза” худалдааны төвөөс автомашины зогсоол руу явж байхад нь баривчилсан байна. Нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар, сэжигтэн эрэгтэй зугтахыг оролдсон боловч хууль сахиулах байгууллагын ажилтнууд түүнийг баривчилжээ. Уг эрэгтэй чемодан барьж явж байсан бөгөөд түүн дотор юу байгааг магадлахын тулд мина аюулгүй болгох робот бүхий шинжээчдийн багийг дуудсан аж. “Үүнээс хойш төдий удалгүй хяналтын цамхагийн орчимд сэжиг бүхий ачаа авч явсан хоёр залууг баривчилсан” гэж Нидерландын телевизийн суваг мэдээлжээ. Баривчлагдсан хүмүүсийн ачаа тээш яагаад сэжиг төрүүлсэн тухайд цагдаагийнхан тодорхой зүйл дурдсангүй. Үүний дараахан цагдаа нар дөрвөн хүн сууж явсан Бельги улсын дугаартай автомашиныг зогсоосон байна. Цагдаа нар нэгжлэг хийснийхээ дараа тэднийг суллан явуулсанаар Амстердамын нисэх буудалд байдал хэвийн болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх