Австралийн татварын албаныхан гадаадад оффшор данстай нь илэрчээ

2016 оны 04-р сарын 13 өдөр, 11 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Австрали улсын Татварын ерөнхий газрын дарга Крис Жордан өнөөдөр болох татварын албадын удирдах албан тушаалтнуудын уулзалтын үеэр “Панамын файл”-тай холбоотой асуудлаар олон улсын хэмжээнд хамтарсан мөрдөн шалгалт явуулж, хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалах гэнэ. Австралийн хэвлэлүүдэд гарсан мэдээллээр, тус улсын харьяат 800 гаруй хүн, тэдний дотор Үндэсний татварын албанд өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн хүн Панамын “Моссак Фонсека” компаниар зуучлуулан өөрсдийн мөнгийг гадаад дахь оффшор дансанд байршуулж байжээ. Дашрамд дурдахад, Франц болон Германы эрх баригчид нутаг дэвсгэрт нь бүртгэлтэй компаниудын талаарх мэдээллийг нуун дарагдуулсан эсвэл тэдгээрийн тухай дутуу дулимаг мэдээлэл өгсөн улс орнуудын талаарх “хар жагсаалт” гаргахыг  уриалсан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх