Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн даргалж буй АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын Үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсэг 4 дүгээр сарын 12-нд НЗДТГ-ын хурлын танхимд хуралдаж, АСЕМ-ын эхний дагалдах хурлын төлөөлөгчдөд зориулсан соёл урлагийн арга хэмжээний хөтөлбөр болон түнш зочид буудлуудын тогооч нарын ур чадварын уралдааны явцын талаар хэлэлцлээ.
Дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын эхний арга хэмжээ болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 4 дүгээр сарын 21-23-нд Төрийн ордонд болно. Одоогоор 32 орны 150 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд үүнд 5 орны парламентын дарга, 6 орны парламентын дэд дарга ирэх аж.
Энэхүү уулзалтыг хэрхэн зохион байгуулахаас дараа дараагийн арга хэмжээний чиг баримжаа харагдах учир ажлын хэсэгт хамаарах зохион байгуулалтыг нарийн төлөвлөж, алдаа дутагдал гаргахгүй байх хэрэгтэй хэмээн ажлын хэсгийн ахлагч Э.Бат-Үүл онцоллоо.
Парламентын түншлэлийн уулзалтад ирэх зочид төлөөлөгчдөд зориулж монгол үндэсний урлаг, дэлхийн сонгодог урлагийн хамтарсан “Мөнхөд дуурсагдах Монгол” тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалт зохиохоор бэлтгэж байгаа бөгөөд эдгээр арга хэмжээний төсөв, хөтөлбөрийг хэлэлцэж, Үндэсний зөвлөлөөр эцэслэн шийдүүлэхээр боллоо.
Тус ажлын хэсгээс санаачлан ХХААЯ, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн төв, Монголын мастер тогооч нарын холбоотой хамтран 4 дүгээр сарын 8-нд “Их тэнгэр”-т зохион байгуулсан АСЕМ-ын түнш зочид буудлуудын рестораны тогооч нарын ур чадварын эхний шатны тэмцээн амжилттай болж, 13 багийн 40 гаруй тогооч өрсөлджээ.
Дээд түвшний уулзалтын зочдод үйлчлэх тогооч нарын ур чадвар, гүйцэтгэл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх энэхүү дөрвөн шаттай тэмцээний дараагийн хэсгийг 5 дугаар сарын дундуур “Хүннү Молл” төвд зохион байгуулахаар тогтлоо.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
