Сансарт анх хүн ниссэний 55 жилийн ойг тохиолдуулан хүн төрөлхтний хамгийн агуу төсөл хэрэгжиж эхэлсэн талаар алдарт сансар судлаач, физикч Стивен Хокинг, Оросын тэрбумтан Юрий Мильнер нар мэдэгдлээ. Харь гарагийн соёл иргэншлийг эрж хайх энэ төслийн хүрээнд Альфа Центавр руу робот хөөргөх юм байна. “Breakthrough Initiatives” (Breakthrough Starshot) хэмээх энэ төсөлд зориулан Мильнер 100 сая доллар гаргажээ. Тэрбумтан Мильнер өмнө нь харь гарагийнхныг хайх гэж тусгай сан байгуулсныг та бүхэн мэдэх байх.
Сансраас ирэх мэдээллийг Америкийн Баруун Виржини дэх “Green Bank Telescope”, Австралийн “Parkes Telescope”, Калифорни дахь “Lick Observatory” телескопууд цуглуулах бөгөөд тэдгээрийг түрээслэх гэрээгээ байгуулсан гэж Юрий Мильнер ярилаа. Харин Стивен Хокинг “Харь гарагийн соёл иргэншлийг хайх нь хүн төрөлхтний өмнө тулгарсан хамгийн чухал асуудлын нэг” хэмээн мэдэгдэв. Төслийг санаачлагч нь одон орны судлаач Фрэнк Дрейк бөгөөд уг төсөлд өмнө нь “SETI” (Search for Extraterrestrial Intelligence) төслийг хэрэгжүүлсэн мэргэжилтнүүд оролцох юм байна. Астрономчдоос гадна цаг уурчид, гараг судлаачид, астрофизикчид, геофизикчдийг ч “Breakthrough Initiatives” төсөлд урьжээ. Товчоор өгүүлэхэд, эрдэмтэн мэргэд амьдрах боломжтой гарагуудыг эрж хайхад хүчин чармайлтаа нэгтгэх аж.
Хамгийн ойрын оддын систем Альфа Центавр луу илгээх сансрын аппарат нь 40 триллион км замыг туулах юм. Өнөөдрийн сансрын хөлөг энэ зайг 30 мянган жил явж туулна, гэтэл Мильнер, Хокинг хоёр өөрсдийн робот зондыг ердөө 20 жилийн дараа тэнд очно гэжээ. Гараг хоорондын энэ зонд нь гэрлийн цацрагаар хөдлөх ба жирийн аппаратаас 100 дахин илүү хурдтай байх аж. Тодруулбал, сансрын зонд хэдхэн зуун атом бүхий “гэрлэн дарвуул”-аар тоноглогдох тул хэдхэн грамм жинтэй. Мэдээж, түүн дээр камер, тэжээлийн блок, холбоо ба навигацийн багаж хэрэгсэл суурилуулна. Гараг хоорондын ийм зондыг хэдхэн жилд бүтээж амжина гэж төслийг санаачлагчид мэдээллээ. Төслийн шинжлэх ухааны зөвлөлд алдартай эрдэмтэд, инженерүүд, сансрын мэргэжилтнүүд орсон байна. Харин захирлуудын зөвлөлд Стивен Хокинг, Юрий Мильнер нараас гадна “Facebook”-н ерөнхий захирал Марк Цукерберг. багтжээ.

LONDON, ENGLAND – JULY 20: Theoretical Physicist Stephen Hawking attends a press conference on the Breakthrough Life in the Universe Initiatives, hosted by Yuri Milner and Stephen Hawking, at The Royal Society on July 20, 2015 in London, England. (Photo by Stuart C. Wilson/Getty Images for Breakthrough Initiatives)

Юрий Мильнер “Энэ төсөл хүн төрөлхтөнд чухал гэж би үздэг. Сансар орчлонд бид ганцаараа эсэхээ мэдэхэд шаардагдах технологи, техник, боломж, программ хангамж одоо байна. Ирэх 10 жилийн хугацаанд бид энэ чиглэлд эрс урагшилж чадна гэж найдаж байна” хэмээн нэмж өгүүлэв. Нэмж өгүүлэхэд, Мильнер 1961 онд Москвад төрсөн бөгөөд дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Гагарины дурсгалд зориулан түүнийг Юрий гэж нэрлэжээ.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
