Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Цэргийн госпиталийн дарга, хурандаа С.Элбэгжаргалыг албан тушаалаа урвуулан ашиглаж, тендергүйгээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан хэмээн эмч нарын гаргасан гомдлын дагуу Зэвсэг хүчний жанжин штабаас түүнийг шалгаж, ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн штабын дарга, хурандаа Б.Рэнцэндоржийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Гэхдээ хурандаа С.Элбэгжаргалын эл асуудлаар АТГ-т гомдол, мэдээлэл ирээгүй байгаа аж.
