Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсаны ажил амьдрал болон БНМАУ-ын улс төр нийгмийн амьдрал 1970 – аад оноос хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсан хийгээд ардчилсан хувьсгал ялж нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжсэн шилжилтийн үе буюу 1996 он хүртлэх 30 гаруй жилийн түүхийг харуулсан “Бүү Март” УСК дөрөвдүгээр сарын 15-наас бүх кино театраар үзэгч олны хүртээл болоход бэлэн боллоо. Тухайн кинонд гарах түүхэн дүрүүдийг бүтээсэн жүжигчдийг бодит хүмүүсийн зургуудтай нь харьцуулсныг хүлээн авна уу.

