Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан ШӨХТГ-аас “Хэрэглэгчидтэй уулзах өдөр”-ийг зохион байгуулж байна. “Хэрэглэгчидтэй уулзах өдөр” нь Дүнжингарав худалдааны төвөөс эхэлсэн бөгөөд өнөөдөр буюу 4 сарын 14-нд Хархорин захад үргэлжлэх ажээ.
ШӨХТГ-аас хэрэглэгч болон худалдаа эрхэлж байгаа ААН, хувь хүмүүст газар дээр нь зөвлөгөө зөвлөмж өгөх зорилгоор “Хэрэглэгчидтэй уулзах өдөр”-ийг зохион байгуулж байгаа. Хэрэглэгчид эрхээ мэддэггүй, эрх нь зөрчигдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хомс байдгаас хохирсон хойноо ШӨХТГ-т ханддаг. Тэгвэл “Хэрэглэгчидтэй уулзах өдөр” –ийн хүрээнд ШӨХТГ-ын Улсын байцаагчид худалдааны төв, захуудад ажиллан хэрэглэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн талаар мэдлэг мэдээлэл өгч, эрх нь зөрчигдсөн хэрэглэгчдэд зөвлөгөө зөвлөмжийг газар дээр нь өгөх юм байна.

