“Мотив” хамтлагийн ахлагч Жижгээ буюу Ц.Эрдэнэбаяр Солонгос Улсыг зориод багагүй хугацааг өнгөрөөж байна. Тэрбээр нэлээд хүнд өвдсөн бөгөөд Солонгосын нэгэн эмнэлэгт өдрийн эмчилгээнд явж байгаа аж.
“HIP HOP” холбооны ерөнхийлөгч, “Dijital” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр уран бүтээлч дүүдээ заавар зөвлөгөө өгч, Солонгосын нэртэй эмнэлэгт үзүүлсэн гэнэ.
“Мотив” хамтлагийнхан хамтлагийн ахлагчаа эмчлүүлэнгээ Солонгос улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчууддаа зориулж, ”MOTIVE” Boy band ”Made in Mongolia” тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тун удахгүй товоо зарлах юм байна.



