МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарт сурагчид захидал илгээжээ

2016 оны 04-р сарын 14 өдөр, 12 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад туслах зорилготой “Илгээлтийн эзэд” аяныг МУГЖ, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Дуучид гурав, дөрөвдүгээр сард Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудад тоглолтоо хийж, тоглолтынхоо орлогоос эд материал хэлбэрээр малчдад хүргүүлж байгаа “Илгээлтийн эзэд”-ийн сайн үйлсийн аяныг дэмжсэн ажиллагаа үргэлжилсээр байна. Баянгол дүүргийн хятад хэлний гүнзгийрүүлсэн “Сэн-Лизэ” сургуулийн 5А ангийн хамт олон “Илгээлтийн эзэд” аяныг дэмжин “Малчин хүүхэд” сан байгуулах хүсэлтээ илэрхийлээд эхний хандив болгож 110.000 төгрөгийг цуглуулсанаа хүлээлгэн өгчээ.ilgeelt02 ilgeelt01

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх