Улаанбаатар төмөр зам ХНН-ийн “Нарлаг Монгол” олон улсын галт тэрэг зорчигч тээвэрлэж эхэлсний 40 жилийн ой энэ жил тохиож байна. Анх 1976 оны тавдугаар сарын 27-ны өдөр “Нарлаг Монгол”-ын анхны аялал Улаанбаатар – Москва чиглэлд хөдөлж байсан түүхтэй . Анхны галт тэрэгний дарга, үйлчлэгч нар өдгөө ч сэрүүн тунгалаг байдаг бөгөөд “Нарлаг Монгол”- оор дотоод, гадаадын олон зуун зочидыг аюул осолгүй тээвэрлэсэн 62-90 насны 50 гаруй ахмадууд гавьяаныхаа амралтыг эдэлж байна.
УБТЗ-ынхан “Нарлаг Монгол”-ын ойгоо өргөн хүрээнд тэмдэглэхээр зэхэж буй ажээ. 1990-ээд оноос өмнө оюутан залуус, албан ажлаар хойд хөршийг зоригсод энэхүү галт тэргээр зорчих нь түгээмэл байсан. Харин ерээд оноос хойш өнөөдрийг хүртэл олон зуун наймаачдын амьдрал “Нарлаг Монгол”-д өрнөж, олон ч монгол айлын амьжиргаа олон улсын галт тэрэгний аяллаас шалтгаалж байсан гэдэг. Тиймээс 40 жилийн настай “Нарлаг Монгол”-ын ой зөвхөн УБТЗ-ын хамт олны төдийгүй Улаанбаатараас Москваг зорьсон мянга мянган зорчигчдын ой байх болно гэж зохион байгуулагчид хэлж байна.
