Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний засварын ажил эхлээд байгаа. Үүнтэй холбогдуулан тухайн хэсгийн замыг хэсэгчлэн хаадаг. Тэгвэл энэ сарын 16-17 буюу ирэх амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн III хорооллын эцэс болон Баянмонгол хороолол орчмоор замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.

