Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Ерөнхий сайд Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг байгуулсанд баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хөтөлбөрийг талууд цаг алдалгүй хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахын чухлыг онцолж, хөтөлбөрийг байгуулснаар хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа өргөжих шинэ боломж бий болж байгааг тэмдэглэв. Уулзалтаар гол төлөв хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, чингэхдээ хоёр улсын Төв банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп-хэлцэл хийх, хоёр орны худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах сонирхолтой байгааг Ерөнхий сайд дурдав. Мөн “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг энэ оны 6 дугаар сард Ташкент хотноо болох Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын 3 талт уулзалтын үеэр байгуулахыг Ерөнхий сайд санал болгож, оросын тал дэмжиж ажиллахаа мэдэгдэв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсаны дараа Монгол Улсын Гадаад хэргийн яаманд “ОХУ-ын Зүүн Хойд Ази дахь гадаад бодлого” сэдвээр лекц уншив. Уг лекцид Монгол Улсын төр, засаг, судалгааны байгууллагуудыг төлөөлж 100 гаруй хүн оролцов.
Тэрбээр илтгэл тавьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлөв, Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх боломж бололцооны талаар санал солилцсоноор ОХУ-ынГадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв.

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
