Энэ сарын 30 наас шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана

2016 оны 04-р сарын 15 өдөр, 10 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан. Иймд  2016 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд түр зогсоох тул дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэх шаардлагатай болохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн иргэдийг хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн цахим үнэмлэхээ эртнээс захиалж бичиг баримтын зөрчлөө арилгахыг тус газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх