Японд газар хөдлөлтөөс үүдэн 9 хүний амь үрэгджээ

2016 оны 04-р сарын 15 өдөр, 10 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Японы баруун өмнөд нутгийн Кумамото мужид өчигдөр газар хөдлөлт болсны улмаас 9 хүн амиа алдсан байна. Мөн есөн хотод наад зах нь 916 хүн гэмтэж, бэртжээ. Амиа алдсан хүмүүсийн гурав нь Машики хотын оршин суугчид байжээ. Харин гэмтэж бэртсэн хүмүүсийн 476 нь Кумамото хотын иргэд байсан бол 400 гаруй нь Машики хотын оршин суугчид байсан байна. Пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнийн 02 цагийн үед Кумамото мужийн 33 000 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн гэж орон нутгийн засаг захиргаа мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх