JCI байгууллага үүсэн байгуулагдаад 101 жилийн түүхийг бүтээж, 120 гаруй орны залуусын идэвхтэй манлайллыг бодитоор хэрэгжүүлэх дэлхийд тэргүүлэгч байгууллага болжээ. Тус байгууллагын Монгол дахь салбар болох JCI Монгол байгууллага нь 1992 онд байгуулагдаж энэ жил 25 жилийн ой нь тохиож байна. Монгол Улсынхаа өрсөлдөх чадварыг тодорхойлж буй зуу зуун манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI Монгол байгууллага “БҮСИЙН ХӨГЖИЛ ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” чуулганыг өнөөдөр “Blue sky” зочид буудалд зохион байгуулж байна. JCI Монгол байгууллагын залуус бүсийн хөгжлийг орон нутгийн залуустай нь хамтран тодорхойлохоор зорьж байна.Чуулганаар нь орон нутагтаа оршин суугаа идэвхитэй залуустай хамтран тухайн бүсийн хөгжлийн хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, судалгаанд үндэслэсэн олон улсын жишгээс санал болгоно.Улмаар тухайн орон нутагт хэрэгжүүлэх боломжтой тодорхой төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах юм.Монгол Улсын хөгжлийн гол зангилаа болсон бүсийн төвүүдэд залууст хөгжлийн боломжийг олгох, тэднээр дамжуулан эерэг өөрчлөлтийн боломжийг илүү түгээн дэлгэрүүлэх нь энэ чуулганы гол зорилго юм.JCI Монгол байгууллага энэхүү төслөө бодит үр дүнд хүргэхийн тулд тухайн бүс нутагтай байгаль, цаг уур төдийгүй хөгжлийн хувьд ижил төстэй дэлхийн бусад улс орнуудын хот суурин төвүүдтэй холбохоор зорьж байна.Энэхүү чуулганаар Бүс нутгийн брэндинг, кластер хөгжил, хувь хүний хөгжил-манлайлал зэрэг сэдвээр сургалтууд явагдаж, чөлөөт уулзалт, ярилцлага өрнөнө. Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан “Үйлдвэрлэлийн хөгжил, орчин үеийн дэлхийн чиг хандлага, нээлтүүд”, Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн төслийн удирдагч н.Батгэрэл “Сluster” сэдвээр илтгэл тавих бөгөөд “Дэйл Карнеги” төвөөс Манлайллын чиглэлээр ярилцлагыг тус тус хийх юм байна.
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
