Дөрөвдүгээр сарын 21, 22-нд тэгш, сондгойгоор нь замын хөдөлгөөнд оролцуулна

2016 оны 04-р сарын 15 өдөр, 14 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ирэх долоо хоногийн пүрэв, баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 21, 22-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Эдгээр өдрүүдэд Ази Европын парламентын түншлэлийн уулзалт болох тул тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрээр хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

4 сарын 21-нд ТЭГШ тоогоор төгссөн,

4 сарын 22-нд СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх