АСЕМ-ын 20 жилийн ойд зориулан ГХЯ-наас “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газартай хамтран гаргаж буй “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа ажиллагаа 4 дүгээр сарын 15-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.
Энэхүү үйл ажиллагааг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ “Дээд түвшний уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа ихээхэн онцлогтой. АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан энэхүү марк нь Монгол Улс Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулж буйг илтгэсэн, Монгол Улсын дипломат харилцааны түүхэнд мөнхрөн үлдэх бүтээл боллоо” хэмээн онцлов.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, “Монгол Шуудан” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нар маркийн анхны өдрийн дугтуйг тамгалж, гарын үсэг зурж баталгаажуулав. Ингэснээр “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн марк үнэт цаас болж, Монгол Улсын шуудангийн маркийн музейн сан хөмрөгт албан ёсоор орлоо.
“АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн зураач дизайнераар МУСГЗ Д.Эрдэмбилэг, зураачаар Ц.Цэнгэл, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан бөгөөд уг маркт АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын албан ёсны лого, Чингис хааны морьт хөшөө, Монгол Улсын Төрийн ордон, орчин үеийн Монгол Улсын өнгө төрхийг харуулсан Улаанбаатар хотын төвийн барилга байгууламж болон энх тайвныг бэлгэдэж цагаан тагтааг дүрсэлжээ.
Мөн маркийн хэлхээнд Ази, Европын газрын зураг, Монгол Улсын төрийн далбаа, АСЕМ-ын өмнөх 10 уулзалтыг зохион байгуулсан улс орнуудын төрийн далбаа, хотын нэр, зохион байгуулсан оны хамтаар дүрсэлсэн байна.
Манай улс 1924 оноос анх марк хэвлэж эхэлсэн түүхтэй бөгөөд өнөөдрийг хүртэл 1007 марк худалдаанд гаргажээ. Монгол маркын түүхэнд 1955 оноос олон улсын байгууллагын түүхт ой, олон улсын томоохон чуулга уулзалт, Монгол Улс гадаад орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, түүхэн айлчлалын сэдвийг агуулсан нийт 78 сэдвийн 156 нэр төрлийн шуудангийн марк гүйлгээнд гарсан байна.
“АСЕМ–ын 20 жилийн ой” сэдэвт энэхүү шуудангийн марк 20.000 ширхэг хэвлэгдсэн, тус бүр нь 1300-1500 төгрөгөөр худалдаалагдах юм.



“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
