ХУД-ийн НХҮХ “3орилтот өрхийн хөгжлийн үнэлгээ хийх арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа

2016 оны 04-р сарын 15 өдөр, 16 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ea543356-32d2-41cd-81dc-57adb7251d76

Монгол Улсын Засгийн газраас 2012-2015 онд хэрэгжүүлсэн “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд нийгмийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай өрх, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээг багцлан хүргэж, тэдний сөрөг дадал, хэвшлийг нь нийгмийн ажилтны оролцоо дэмжлэгтэйгээр өөрчлөхөд чиглэсэн “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлсэн.

Хөтөлбөрийн зорилго нь өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага сургамжид үндэслэн зорилтот өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай гишүүдийг ажил хөдөлмөртэй болгох, хүүхэд, ахмад настан зэрэг бусад гишүүдийг нь цэцэрлэг, сургууль, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулах, гэр бүлийн боловсрол олгох, зарим сөрөг дадал зуршлыг нь өөрчлөх зэргээр нийгмийн үйлчилгээг өрхөд багцлан хүргэх юм.

Уг хөтөлбөрт Хан-Уул дүүргийн 2060 өрх хамрагдахаар болсон байна. Энэ ажлын хүрээнд дүүргийн НХҮХ, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Хүн ам зорилтот бүлгийн хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн С.Рэгзэнтэй хамтран хороо хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнүүдэд зориулсан “Зорилтот өрхийн хөгжлийн үнэлгээ хийх арга зүй” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд Хан-Уул дүүргийн 16 хорооны мэргэжилтэнүүд оролцож зорилтот өрхийн хөгжлийн үнэлгээ хийх арга зүйн талаар шаардлагатай мэдээллүүдийг авахын зэрэгцээ хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой тулгардаг бэрхшээл, гарах арга замуудын талаар санал солилцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх