Египет-Санкт-Петербургийн чиглэлийн А321 онгоцны ослын хэргийг шилжүүлжээ

2016 оны 04-р сарын 15 өдөр, 16 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Синайн хойгт осолдсон Оросын зорчигч тээврийн онгоцны ослыг мөрдөн шалгах ажлыг Египетийн эрх баригчид тус улсын Төрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал эрхэлсэн прокурорын газарт шилжүүлэн өгчээ. Уг ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлыг өнөөг хүртэл явуулж байсан Египетийн Ерөнхий прокурорын газар Оросын онгоц гэмт үйлдлийн улмаас осолдсон гэх сэжүүр гарсантай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Шарм-эш-Шейх-Санкт-Петербургийн чиглэлд нислэг үйлдэж байсан Оросын агаарын тээврийн “Когалымавиа” компанийн A321 нисэх онгоц өнгөрсөн оны 10 дугаар сарын 31-нд хөөрснөөсөө хагас цаг орчмын дараа Хойд Синай мужийн засаг захиргааны төвөөс урагш 100 км зайтай газарт осолдсон юм. Уг онгоцоор зорчиж явсан 217 хүн болон багийн 7 гишүүн бүгд амиа алдсан билээ. Уг онгоц гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн тусламжтайгаар үйлдсэн халдлагын улмаас осолдсон болохыг ОХУ-ын Аюулгүй байдлын албаны тэргүүн Александр Бортников Ерөнхийлөгч Владимир Путинд 11 дүгээр сард мэдээлсний дараа Москвагийн эрх баригчид Египеттэй агаарын харилцаагаа түр зогсоох шийдвэр гаргасан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх