Зуны олимпоос өмнө Бразилд халдлага гарч магадгүй байна гэв

2016 оны 04-р сарын 15 өдөр, 17 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Зуны олимпын наадам энэ оны наймдугаар сарын 5-21-нд Рио Де Жанейро хотод болно. Тэгвэл олимпоос өмнө Бразилд террорист халдлага гарах магадлал нэмэгдсээр байна гэж тус улсын Терроризмтой тэмцэх газрын дарга Луис Альберто Салаберри мэдэгджээ. “Лалын улс” бүлэглэлийн халдлага үйлдэх дараагийн бай нь Бразил байх болно гэж тус бүлэглэлийн нэгэн гишүүн твиттер хуудсандаа жиргэсэн байсныг тэрбээр анхааруулсан байна. Учир нь “Лалын улс” бүлэглэлийн хэт давруу үзлийг хүлээж авах бразил иргэдийн тоо нэмэгдсээр байгаа учраас сүүлийн саруудад Бразилд террорист халдлага үйлдэх магадлал өссөөр байна хэмээн тэрбээр санууллаа. Удахгүй болох олимпын наадмын үеэр ажиллах гадаад орнуудын тагнуулын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх шийдвэрийг Бразил гаргасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх