Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалдаг Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 22 дугаар хуралдаан 4 дүгээр сарын 14-нд болж, Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр хуралдааны бэлтгэл ажлын явц, дээд түвшний уулзалтын үеэр ажиллах сайн дурынхны үйл ажиллагаа, “АСЕМ Вилла” цогцолборын тохижуулалтын ажил зэрэг мэдээллүүдийг сонсож хэлэлцлээ.
Улаанбаатар хотод 4 дүгээр сарын 21-23-нд болох Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр уулзалтад 32 орны 156 төлөөлөгч оролцохоор болсон байна. Уулзалтыг зохион байгуулах бэлтгэл хангагдсан гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулав.
Мөн АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг шууд дамжуулах, гадаад, дотоодын сэтгүүлчид ажиллах “Хэвлэлийн төв”-ийн асуудлаар Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран ажиллах тухай саналыг сонсож хэлэлцлээ. Европын өргөн нэвтрүүлгийн холбоо нь 56 орны 73 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн,телевизийн мэдээ, мэдээлэл, спортын арга хэмжээ, олон улсын хурал, чуулганыг олон улсад шууд дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Тус холбоо нь 2010 онд Брюссель хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд түвшний 8 дугаар уулзалт, 2014 онд Миланд болсон АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалт, Лондонгийн зуны олимп, “Евровишн” хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний шууд дамжуулалт, хэвлэлийн төвийн техник, зохион байгуулалтыг хариуцан ажилласан туршлагатай аж.
Түүнчлэн, дээд түвшний 200 гаруй төлөөлөгч байрлах “АСЕМ вилла” цогцолборын ногоон байгууламжийн ажилд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний жанжин штабын 100 гаруй цэргийн албан хаагч, ШУТИС-ийн 800 гаруй оюутныг оролцуулах бөгөөд тэдний дэмжлэгтэйгээр хотхоны 12 га газарт моджуулалт, зүлэгжүүлэлтийн ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр боллоо.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах сайн дурын ажилд Монголын хөтөч тайлбарлагчдын холбоонд бүртгэлтэй 300 орчим иргэн болон 18 их, дээд сургуулийн 1100 гаруй оюутан залуус бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн хүмүүсийг 4 чиглэлээр сургалтанд хамруулж, ялгах тэмдэг, хувцас, хэрэгслээр хангах бөгөөд тэдгээрийг удирдан зохион байгуулах түр штабыг Монголын хүүхдийн ордонд 4 дүгээр сарын 18-аас ажиллуулахаар болов.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
