“Төв Ургац” 4-дэх цувралаараа Харцагуудыг 97:85-аар хожлоо

2016 оны 04-р сарын 18 өдөр, 14 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МҮСБХ-ны 2015-2016 оны улирлын Плей-Оффын 2-р шат амжилттай үргэлжилж байна. Плей-Офф-ын шатанд улирлын тоглолтонд хүснэгтийг итгэл төгс тэргүүлэн 1-р байраар гарч ирсэн Төв аймагчууд эзэнтэй “Төв-Ургац” болон улиралд жигдхэн тоглолтыг үзүүлж хүснэгтийн 4-р байраар гарсан өнгөрсөн жилийн лигийн аварга “Альянс-Тех Харцага” багуудын 4 дэх тоглолт өчигдөр Хандгайтын сагсан бөмбөгийн ордонд боллоо.

МҮСБХ-ны 2015-2016 оны улирлын Плей-Оффын 2-р шат амжилттай үргэлжилж байна. Плей-Офф-ын шатанд улирлын тоглолтонд хүснэгтийг итгэл төгс тэргүүлэн 1-р байраар гарч ирсэн Төв аймагчууд эзэнтэй “Төв-Ургац” болон улиралд жигдхэн тоглолтыг үзүүлж хүснэгтийн 4-р байраар гарсан өнгөрсөн жилийн лигийн аварга “Альянс-Тех Харцага” багуудын 4 дэх тоглолт өчигдөр Хандгайтын сагсан бөмбөгийн ордонд боллоо. “Төв-Ургац” багийн хувьд “Плэй-оффын 2-р шатны эхний тоглолтонд “Харцага”-уудад хожигдсон бол хоёрдох тоглолтын эхэнд багийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв улирлын шилдэг дасгалжуулагчаар шалгарч, улмаар 15 онооны зөрүүтэй “Харцага”-уудыг илүүрхсэн. Харин цувралын гурав дахь “Төв-Ургац” тоглолтонд 20 оноогоор эхний 2 үед хожиж явсан ч 3,4-р үеүүдэд “Харцага”-уудын довтолгоо, хамгаалалт жигд байж оноог барьсан. Гурав дахь тоглолт дуусахад 17 секунд дутуу байхад “Төв-Ургац” бөмбөгөө алдсанаар “Харцага”-ууд хялбархан 2 оноо, мөн торгуулийн шидэлтний нэмэлт 1 оноог тус тус авснаар багууд үндсэн цагт тэнцэж нэмэлт цагт 3 онооны зөрүүтэй “Харцага” хожсон.

Тэгвэл цувралын дөрөв дэхь тоглолтоор “Төв –Ургац” багийнхан өмнөх тоглолтын алдаагаа засч гараа, сэлгээний тоглогчдоо бүрэн дүүрэн ашиглаж 3 үеийн турш “Харцага”-уудыг тэргүүлж эцсийн мөчид 97:85 харьцаатайгаар хожиж цувралыг 2-2 болгож тэнцүүллээ. Энэ тоглолтонд “Төв-Ургац” багийнхан багаараа жигдхэн тоглосон бөгөөд багийн довтлогч Д.Мөнхтөр, Төвийн тоглогч Д.Дэлгэрням, багийн легионер тоглогч LaQuentin Miles нар онцгой байлаа. LaQuentin Miles нь 2013-2014 оны АНУ-ын коллежийн лиг болох НСАА-ийн улиралд 23,2 оноо дундажилсан нь НСАА 1-р дивизонын 300 орчим багийн 3000 орчим тоглогчоос 6-р байрт орох өндөр үзүүлэлт юм.

Магадгүй энэ үзүүлэлтээрээ Монголд ирж байсан НСАА-ийн хамгийн хурц одгэхэд хилсдэхгүй бизээ.

Хоёр багийн фанатуудын хувьд лигийн хэмжээний хамгийн шилдэг хөгжөөн дэмжигчид гэдгээ энэ цувралд хэдэнтээ батлаад байгаа бөгөөд тэдний уухай, бөмбөр, бүрээний дуу, хөгжөөн дэмчигчдийн алга ташилт тоглолтыг улам амттай, ширүүн болгож байлаа.

Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв нутгийнхаа багийг дэмжихээр залуучуудтайгаа иржээ

tuv urgats

Төв аймгийн залуучууд нутгийн багаа урьд урьдынхаас илүүтэй дэмжиж тоглолтоос тоглолтонд залуусын эрч хүч нэмэгдэж урам зоригоордүүрэн байлаа.

Цувралын харьцаа 2-2, бүх зүйл шинээр эхэлж байна !!

Welcome to Play-Off !!

urgats

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх