Ромын пап Франциск Грекийн Лесбос аралд ирээд буй дүрвэгсдийн байдалтай танилцсаныхаа дараа Сирийн 12 дүрвэгч, тэдний дотор 6 хүүхдийг Ромд авчирсан байна. Бэлэг тэмдгийн чанартай энэхүү алхам нь Европын удирдлагуудын зүгээс дүрвэгсдийн хямралын эсрэг авч буй хариу арга хэмжээ болон Итали руу дүрвэгсдийг албадан явуулах тухай ЕХ-ны шийдвэрийг зэмлэн буруушаасан хэрэг ажээ. Гурван гэр бүлийн хүмүүсийг Ватикан руу авч яван, тэднийг халамжилж, тусламж үзүүлснээрээ дүрвэгсдийг найрсгаар угтацгаая гэсэн дохиог нийгэмд түгээж байна гэж пап Франциск хэлсэн байна. Дүрвэгсэд Лесбос аралд ирэхийн тулд маш аюултай аялал хийж, хэдэн зуугаараа амиа алдсантай холбоотойгоор тэрбээр тэнгис рүү цэцгийн баглаа шидэхдээ “бид бүгд л цагаачид шүү дээ” гэж хэлсэн төдийгүй “миний айлчлал уйтгар гунигаар дүүрэн байсан” хэмээн ярьжээ.
