Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг хууль бусаар ашиглан, өөрийгөө улсын байцаагч гэж танилцуулан иргэд, аж ахуйн нэгжийг залилан мөнгө авсан хэрэг удаа дараа гарсаар байна. Аж ахуйн нэгж, иргэдийн гомдлоор илэрсэн уг хэргийн талаар Цагдаагийн хэлтэст хандаад байгаа билээ. Харин МХЕГ-аас иргэд, аж ахуйн нэгжид энэ мэт төрийн хяналтын байгууллагын нэр барьж, залилан хийж яваа гэмт этгээдүүдийн арга мэхэнд өртөхгүйн тулд доорхи сэрэмжлүүлгийг хүргэж байна Үүнд:
1.Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа заавал урьдчилан мэдэгддэг гэдгийг сана.
2. Аж ахуй нэгж байгууллагад торгууль шийтгэврийг тавихдаа Төрийн банкны дансанд төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын нэг ч байцаагч гар дээрээ бэлэн мөнгөөр торгууль шийтгэвэр авдаггүй. Харин мөнгө тушаасан баримтыг нь тухайн албан байгууллагаас аваад шийтгэврээ бичээд нэг хувийг тухайн аж ахуй нэгжид хүлээлгэж өгдөг.
Иймээс мэргэжлийн хяналтын нэрийг барьж мөнгө нэхэж байгаа асуудлууд гарч, хувийн дансны дугаар өгвөл үйл явдлыг баталгаажуулж, МХЕГ-ын 1800-1286, 264786, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд яаралтай холбогдож мэдээлэл өгөхийг хүсч байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хуурамч улсын байцаагчаас болгоомжил
2016 оны 04-р сарын 18 өдөр, 15 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
