Монголын пара-таеквондочид бүгд медалийн тавцанд зогслоо

2016 оны 04-р сарын 19 өдөр, 10 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол таеквондочид медалийн богц дүүрэн эх орондоо ирэх нь. Филлипин улсын Манила хот болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ П.Тэмүүжин ялалт байгуулж, Монголын таеквондогийн түүхэнд анх удаа олимпийн эрх авсан. Түүний ялалтыг үнэлж, МТХ-ноос 10 сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргаад буй.

Тэгвэл өчигдөр өрсөлдсөн пара-таеквондочид бүгд медалийн тавцанд зогсчээ. Пара-Таеквондогийн төрөлд Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар алтан медаль, Ц.Даваачулуу, Б.Шинэбаяр нар мөнгөн медаль, О.Энхтүвшинзаяа хүрэл медаль хүртжээ. Ингэснээр Монголын Пара-Таеквондогийн шигшээгийн тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ.

Дашрамд дуулгахад Г.Болор-Эрдэнэ энэ удаа алтан медаль хүртсэнээр Дэлхий, Ази тивийн аварга боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх