Этиопт халдлагын улмаас 208 хүн амиа алдаж, хүүхдүүд барьцаалагджээ

2016 оны 04-р сарын 19 өдөр, 13 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өмнөд Суданы зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртөж, амиа алдсан иргэдийн тоо 208-д хүрч зэвсэгт этгээдүүд 108 хүүхдийг барьцаалсан байна. Ням гарагийн үдээс өмнө амиа алдсан хүмүүсийн тоо 140-д хүрлээ гэж мэдээлж байсан ч үдээс хойш энэ тоо 208 болж, 75 хүн шархадсан байна гэж Этиопийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Гетачью Реда мэдэгджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхэд, эмэгтэйчүүд байгаа бөгөөд зэвсэгт этгээдүүд 2000 орчим толгой мал хулгайлсан байна. Халдлага баасан гарагт Этиопийн Гамбела гэдэг газарт болсон бөгөөд тус бүс нутаг нь Өмнөд Суданы 284 мянга гаруй дүрвэгсдийг орогнуулж буй мужтай хөрш зэргэлдээ оршдог байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх