Хөгжлийн банк ОХУ-ын ВТБ банктай 300 сая ам.долларын эх үүсвэрийн гэрээг байгууллаа

2016 оны 04-р сарын 19 өдөр, 13 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Тус банкнаас бүрдүүлсэн эх үүсвэрийг 7.6 хувийн хүүтэйгээр авч буй бөгөөд ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, аж ахуйн нэгжүүдэд тогтвортой санхүүжилтийг бий болгох аж. Дээрх санхүүжилтийн гэрээ гурван жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд манай улсын нефтийн импортын хэмжээтэй уялдуулан санхүүжилтийг хэсэгчлэн авахаар тохиролцжээ. Манай улсын импортын 25 орчим  хувийг нефтийн бүтээгдэхүүний импорт эзэлдэг гэсэн судалгаа бий. Тухайлбал нефтийн импорт 1.4 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол сүүлийн жилүүдэд 700-800 сая ам.долларт хүрч ийм хэмжээний валютыг шатахуун худалдан авахад зарцуулдаг байна. Түүнчлэн нефтийн худалдан авалт 18-22 хувийн хүүтэй зээлээр санхүүждэг байсан бол дээрх хэлэлцээрээр хүү нь нэг оронтой тоонд шилжиж буйг албаныхан тодотгож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх