Энэ онд Аж үйлдвэрийн яамнаас анх удаа “Үйлдвэрийн улсын тооллого”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд тус тооллого 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлсэн. Бид энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч, дүүргийн Аж үйлдвэрийн тооллогын ажлын хэсгийн ахлагч С.Баасандолгороос зарим зүйлийг тодрууллаа.
Сайн байна уу. Та Үйлдвэрийн тооллоготой холбоотой ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?
Сайн байна уу. Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт үйлдвэрийн улсын тооллогыг зохион байгуулахаар болсон. Энэ нь Аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөлөл, түүнээс шалтгаалан үүсч болох эрсдэл зэргийг нэгтгэн тодорхойлж, зөвлөмж, бодлого боловсруулах зорилготой байгаа. Энэ тооллого манай дүүрэгт өчигдрөөс буюу 4 дүгээр сарын 18-аас эхэлсэн. Тооллогын ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Энэхүү тооллогоор ямар Аж ахуй нэгжийг бүртгэх вэ. Хан-Уул дүүргийн хувьд хичнээн ААН тооллогот хамрагдах тоон мэдээлэл гарсан уу?
Аж үйлдвэрийн улсын тооллогод Эдийн засгийн салбарын “ С “ ангилалд багтах үйл ажиллагаа явуулж байгаа буюу боловсруулах үйлдвэрлэлийн ангилалд багтах аж ахуйн нэгжийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэнэ. Манай дүүргийн хувьд урьдчилсан байдлаар 600 орчим ААН тооллогод хамрагдана гэсэн тооцоо байна. Ер нь энэ ажил маань нилээн цаг хугацаа шаардсан, асуулга ихтэй учраас эхний ээлжинд бүх аж ахуйн нэгжүүдэд албан бичиг хүргүүлж, ААН-ээс хамаарах бэлтгэл ажлыг хангах үүрэг өгөхөөр ажиллаж байгаа.
Тооллогод бүртгүүлэх аж ахуй нэгж ямар материалууд бүрдүүлэх вэ?
Аж үйлдвэрийн цахим мэдээллийн санд бүртгүүлэхэд:
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
2. 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан;
3. 2015 онд үйлдвэрлэсэн болон ирэх 5 жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээ;
4. Компани болон бүтээгдэхүүний танилцуулга /лого, зураг, бичвэр/ зэрэг мэдээлэл шаардлагатай.
5. Хүний нөөцийн судалгаа
Тооллогонд хамрагдсанаар ямар ямар ач холбогдолтой вэ?
Мэдээж маш олон давуу тал, ач холбогдолтой. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахим мэдээллийн сангаар дамжуулан олон нийтэд сурталчлах, нэгдсэн мэдээллээр хангах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит мэдээлэл, үр дүнд суурилан зохион байгуулах Төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг худалдан авалтанд нийлүүлэх боломжтой дотоодын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний мэдээллээр хангах. Мөн Аж үйлдвэрийн дэд салбаруудын чадавхийг тооцоолон гаргаж, гадаадад экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг тодорхойлох, Үйлдвэрлэлийн өнөөгийн болон ирэх жилүүдийн хэмжээг тодорхойлж, дүн шинжилгээг хийх, макро эдийн засгийн тооцоог боловсруулах Үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих замаар тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, кластеруудыг тодорхойлох зэрэгт бодлого боловсруулагчдыг нэгдсэн мэдээллээр хангах зэрэг олон давуу тал, ач холбогдолтой.
ААН-үүд тооллоготой холбоотой мэдээллийг хаанаас авах вэ?
Үйлдвэрлэл эрхлэгчид http://industry.mi.gov.mn/ хаягаар орж бүртгэлтэй холбоотой мэдээлэл, гарын авлагатай танилцаж, “Үйлдвэр эрхлэгчийг шинээр бүртгэх” холбоосоор орж бүртгүүлэн, тооллогод хамрагдана. Мөн тодорхойгүй, ойлгомжгүй зүйлс байвал манай ажлын хэсэгтэй холбогдож мэргэжил арга зүйн зөвлөгөө, программтай холбоотой мэдээллүүдийг авах боломжтой.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн я
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
